Монголдоо хамгийн анхны усан фитнес буюу “Aqua” фитнесийг оруулж ирсэн гэх Б.Уянга жинхэнэ нэрээ марттал өөрийгөө рекламддаг нэгэн. Түүнийг Монголчууд “Усны гүнж” хэмээх нэрээр нь илүүтэй мэдэх болсон. Хэт задгай хувцаслалт, янаг хоолойгоороо олны анхаарлын төвд байхыг эрмэлздэг түүний хувийн амьдралын түүх тийм ч дардан биш.

Анхны амьдралаа “Хар тас” хамтлагийн дуучин Маркатай эхлүүлсэн ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй юм. Харин үүний дараа ”Усны гүнж” Б.Уянга хоёрдахь амьдралаа эхлүүлэхээр шийдсэн нь өөрөөс нь 20 насаар ах УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байсан юм. Б.Дэлгэрсайханы хувьд “Aqua” Ука түүний 7 дахь эхнэр нь байжээ. Хосууд дундаасаа хөөрхөн хүүтэй болсон ч хамтын амьдрал нь мөн л удаан үргэлжлээгүй гэдэг. Харин одоо өөрийгөө “Усны гүнж” хэмээн тодорхойлох Б.Уянга ганц бие амьдралаар амьдарч байгаа ч гандан буурахгүй нүцгэн зургаараа сошиалыг чимж байгаа.
Тэгвэл тэрээр залуу охидод хандаж эрчүүдийг соронзон мэт татах нууцаа хуваалцжээ.

Тэрээр “ Эмэгтэйчүүд түрүүлж алхам хийж болохгүй. Үнэ цэнэтэй байдлаа хадгалж, эрчүүдийг харцаараа соронзон мэт ховсдсон нь дээр” гэжээ.