Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч, энэ оны эхээр дахин шинэ хүнээ өлгийдөж авсан.


Түүний нөхөр Б.Одбаярын хувьд эхнэрийнхээ арыг сайн даадаг гэдгээрээ үеийн найз нөхөд дундаа гайхагддаг. Эхнэрийнхээ юу хийхийг хүссэн бүрийг хийлгэж, хайр халамжаа илэрхийлдэг аж. Б.Одбаярын хувьд “Brainstorm” брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ.
Мисс Э.Сэлэнгэ загвар тайзнаа алхахаас гадна “Single ladies 3,4” уран сайхны кинонд дүр бүтээж амжсан. Зарим үзэгчид түүнд монгол эмэгтэйн намбалаг төрх, үндэсний дээл ихэд зохидогыг хэлдэг.