Лам нар ихэвчлэн сүсэгтэн олны өргөл барьцаар эд хөрөнгө олсон байдаг. Хийдэг ажил нь энэ тул өөр аргаар мөнгө олдог гэхэд хэцүү. Тэд ашиг хонжоо хайсан хорын муу санаатай байж хэрхэвч болохгүй улс. Өөрөөр хэлбэл, лам хүн арилжаа наймаа хийх нь ёс зүйд нь зохицохгүй гэж хэлж болно.


Олноо АПУ-гийн П.Батсайханыг алгаддаг лам хэмээн алдаршсан Зава Дамдин ренбүүчи буюу жинхэнэ нэр нь Осгонбаяр ламтан Монголын баячуудын багш гэдгээрээ алдартай. Өдгөө Дундговийн Дэлгэрийн хийдийг толгойлон суудаг түүнийг манай хамаг л баяд, ноёд шавилж, хувь заяа, хөрөнгө бэлээ даатгадаг гэдэг. Зава Дамдин гавжийн хойд дүрээр тодорч, Төвдөд олон жил чойрын номд нэвтэрсэн тэрээр магад олон жилийн даян бясалгал хийсэн орчин цагийн цор ганц ренбүүчи ч байж магад. Ном эрдэмтэйг нь илтгэх мэт шулуун шударга, түс тас яриатай, хэр баргийн лам нарт байдаггүй характертай ренбүүчи маань Шангри-ла моллд ZD эрдэнийн гоёлын дэлгүүртэй.
Тэгвэл тэрээр энэ удаа шинэ бүтээн байгуулалтад, иновацид хөрөнгө оруулалт хийхээр болжээ.