Хүүхэд карьерт чинь нөлөөлөх үү

Бүсгүйчүүд хүүхэдтэй болсны дараа карьеар албан тушаалаа бүр мөсөн орхисон мэтээр төсөөлж, хэтэрхий ихээр шаналдаг. Бодит амьддрал дээр байдал ямар байдаг бол…Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бүсгүй та дараах кейсүүдийг уншаарай.

“Хүүхэдтэй болсноос ажилдаа улам дурлах болсон”

-Цолмон 29 настай-

Анхы хүүхдээ гаргаад дөрвөн сарын дараа хөхнөөс гаргаад шууд хөдөө явуулсан. Хэтэрхий хатуу мэт санагдаж байгаа ч карьераа хөөхийн тулд үүнээс өөр арга байгаагүй. Хамгийн удаан хугацаанд суусан нэг жил. Гэртээ удаан хугацаанд хүүхдээ харахаар найз нөхдийн хүрээлэл байхгүй болдог юм билээ. Харин авууштай тал нь гэвэл цаашид юу хийх ёстой вэ гэдгээ ойлгосон, бас олсон. Хэрвээ ажлын мал шиг амьдарч байсан бол юунд дуртай, юу хийхээ ойлгох цаг зав байхгүй байсан. Гэртээ суулаа гээд өөрийгөө гаргуунд гаргаж болохгүй. Үргэлж суралцаж байгаарай, бас өөртөө цаг гаргаж байгаарай. Үүнийг хэвшил болгож чадвал, нөхөртөө стрессдэхгүй амар шүү.

“Ажил гэр бүлийг орлож чадахгүй”

-Хорлоо 42 настай-

13 жилийн өмнө хүүгээ гэдсэнд байхад ганц бие ээж болсон юм. Хүүхдээ тэжээхийн тулд хангамж сайтай бүтэн цагийн ажилд орох шаардлагатай болсон. Өөр сонголт надад байгаагүй. Хүүхдээ төрүүлсний дараа эхний жил маш олоэ цагийг түүнээс хол өнгөрүүлсэн. Хүүхэдтэйгээ уулзах завгүй ажиллах хооронд асрагчаа “ээж” гэж дууддаг болсон байсан. Ажил хөдөлмөр, гэр бүлийг орлож чадахгүй гэдгийг ойлгож, компанитайгаа тохиролцсон. Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хүчтэй хэлэлцэгч болсон минь миний амьдралд өөрчлөлт авчирсан. Ээжүүд бид ажлын мал биш шүү дээ.

“Хүүхэдтэй болсноороо би гацаанд орсон”

-Заяа, 37 настай-

Өдөр өнжүүлэхэд хүүгээ үлдээх нь надад гэмтэй мэт санагддаг. Хамгийн хэцүү зүйл нь ажилдаа уягдсан мэт хөдлөшгүй мэдрэмж. Жирэмсний тэтгэмжгүй хоцрохгүйн тулд 50 ажилтантай байгууллагад бүтэн жил ажиллахаас өөр сонголт налал байгаагүй. Ингээд миний амьдрал ажилд хүлэгдэж, бөгс ч өндийлгүй хөдөлмөрлөв. Харин эрчүүдэд ийм асуудал тохиолдохгүй байгаад сэтгэлээр жаахан унах шиг болсон. Тэд хүссэн үедээ л ажлаа сольдог.

“Эрч хүчээ алдсан ч бууж өгөхгүй”

-Нараа, 26 настай-

Сургуулийн захирал болно гэсэн төлөвлөгөөтэй багш болов. Нөхөр бид хоёр хүүхдээ болохыг хүсч ажлын цагаа багасгав. Хүүхэдтэй болох тийм амар байгаагүй тул дөрвөн жил эмнэлгээр явсны эцэст бие давхар боллоо. Цагийн багшаар ажилласан ч албан тушаал ахих боломжгүй байв. Бууж өгөлгүй жижигхэн ч гэсэн өөрийн хувийн сургуулиа нээсэн. Амьдрал зөвхөн миний эргэн тойронд өрнөдөггүйг би батлан харуулсан.