Ардын багш тодотголтой, Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч, комедиан Н.Амаржин орон нутгийн сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн өөрийн тоглолтын сурталчилгааны самбараа нийслэлээр “нэг” байрлуулжээ.


“Гадаадад гацсан хүн” нэртэй тоглолтоо хийхээр зэхсэн түүний марктенг олны анхаарлыг татаад байгаа юм.

Н.Амаржингийн хувьд дэлхийг хамарсан короновирусын улмаас АНУ-д олон сар гацсан учир өөрийн эмзэглэлээ ийнхүү тоглолт болгохоор санаачилсан байна.

Тэрээр АНУ-д гэр бүлээрээ гацсан үедээ сошиалаар өөрийн дуу хоолойгоо хүргэж, “гадаадад гацсан монголчууд улс төрийн золиос болчихлоо” гэж байсан юм.