Сүнээ: Ядуу амьдарч байгаадаа өөрийгөө буруутга

Балетчны сургалтын төвтэй Сүндэръяа гэх бүсгүй Сүнээ нэрээрээ твитерт алдартай. Балетчин мэргэжил эзэмшсэн ч тайзан дээр бүжиглэж үзээгүй Сүнээ алдарт Алаг морьт Дандар баатрын зээ охин гэдэг. Засгийн газрыг шийдвэрийг урьдчилж мэдээлдгээс болоод томчуудтай холбоотой гэх болсон. Гэвч олны яриаг эрс няцаасан Сүнээ гандан буурдаггүй хэвээр.

Тэрээр твиттэрт илүү олон дагагчтай болсон юм. Сүнээ жиргээчиддээ хандаж “Ядуу хүмүүсийн ядуу байгаа шалтгаан нь ядуу амьдарч байгаадаа өөрийгөө бус өрөөлийг буруутгадаг. Талархаж мэддэггүй, өгч мэддэггүй, авах хүсэлтэй. Авч ханадаггүй…” гэжээ.