Эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төвд иргэд сэтгэл хангалуун байна

 

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 05:00 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна. Цаг авах нэгдсэн системтэй болсноор иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжрах юм. Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна. Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.