Засгийн газрын тохируулагч агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Орхон Булган аймгуудад ажиллаж байна.

            9 дүгээр сарын 28-аас эхлэн эхлэн манай аймагт ШӨХТГ-аас эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулж эхэлсэн билээ.
ШӨХТГ-ын ажлын хэсэг өглөө Булган аймагт ажиллаж аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулан ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг, хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт, бодлогынхоо талаар ярилцсан.
  Мөн өнөөдөр 15 цагаас Хүүхэд залуучуудын театрт иргэдийн төлөөлөл зарим төрийн байгууллагуудын холбогдох албаны хүмүүсийг байлцуулан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллав.
Мэдээллийн төв