Төлөөс киноны нээлтэд уригдаж очихдоо бид хоёр хамгийн түрүүнд миний охинтой ижил нэртэй Номиотой зургаа авахуулна шүү гэж их л онцлон ярилцсан юм.

Тэгсэн харин бид хоёрын нэг хайртай хуурай дүү маань найзныхаа кино дээр ирээд гээд таардаг юм байна. Тийм үү? Найз хэн юм бэ гэсэн Номио гэдэг байгаа. Өө за ах эгчийгээ Номиотой цуг зураг авахуулахад хэлээд өг гээд таньдаг хүнээрээ яриулж байж үзэсгэлэнтэй залуу жүжигчинтэй зургаа татуулж чадлаа.
Бид охиддоо хэлдэг юм. Хүний амьдралд, тэр тусмаа түм буман зовлон туулж байж сая нэг эх хүн болох ёстой бүсгүй хүний хувь тавиланд жаргалаас илүү их зовлонг тохиолддог нь жам юм


Тийм болохоор хөлөөрөө газар гишгэж хамраараа агаар амьсгалж байгаа л бол бүлээн зүрхт бүсгүй хүний замд юу ч тохиолдсон бай, унаж босож давж гараад, уртаас уртаа сайн уйлж аваад дараа дараагийнхаа хаалгыг татаж ороод инээх ёстой охид минь гэж хэлэх их дуртай

Тийм болохоор өндрөөс унасан ч алзахгүй өөрөө босож ирээд ниссэн залуу жүжигчин Номио олон охидтой бид хоёрт маш их урам зоригийг өгсөн учраас өнөөдөр ийнхүү ах эгч хоёр нь өөрсдийн охиддоо үзүүлэх ийм гоё зурагтай болж авлаа даа

Бурхан залуу хүний замыг цутгахдаа зовлон заавал хутгах ёстой гэдгийг ах эгч хоёр нь андахгүй сайн мэдэх юм даа

Залуу жүжигчин Номиодоо цаашдын уран бүтээлд нь улам их амжилтыг хүсэн ерөөе

Үзвэр эхлэхийн өмнө догдлон байж бичсэн сэтгэгдлээ үүгээр өндөрлөөд түүний гол дүрд нь тоглосон Төлөөс киног тун удахгүй үзэж дуусаад төрсөн сэтгэгдлээ та бүгддээ хуваалцах болно

Bat munh