Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд том хүүдээ монголын хамгийн баян гэр бүл гэгддэг “МАК”-ын эзэн Б.Нямтайширынхаас бэр буулгаж, хоёр ачтай болсон.

Тэгвэл тэд гэр бүлийн гэрэл зурагтаа бэрээ оруулахаас зайлсхийсэн үү, яасан Н.Цэлмүүн бэрээ “жийж” орхижээ.
Ноён С.Батболд, Х.Отгонтуяа нар анх гэрлэхдээ хэн хэн нь гэр бүлтэй байж, хоёр талаасаа Б.Баттүшиг, Б.Самади гэх дэрсхэн хөвгүүдтэй нийлсэн. Дундаасаа хоёр охин, нэг хүү төрүүлсэн байдаг.

Тэдний дундаас гарсан “том охин” Бадамцэцэг тус гэр бүлийн зурагт аав ээжийнхээ дунд суусан ч, сүйт залуугаа оруулсан байна. Харин албан ёсны ганц бэр болох Н.Цэлмүүнийг оруулаагүй нь хүмүүсийн гайхшралыг төрүүлээд байгаа юм.