Өнгөрсөн хоёр удаагийн “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдоос бүрдсэн шинэ хамтлаг монголын рок попын ертөнцөд мэндлэхэд бэлэн болжээ. Өөр өөрийн өнгө төрх дуу хоолойтой таван залуус нэгдэж “The Raisins&Nuts” хэмээх хамтлаг байгуулсан байна.


Тус хамтлагийг урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун гаргаж ирж байгаа гэнэ. Хамтлагаа монгол төдийгүй Евроазийн зах зээлд гаргахаар төлөвлөж, төрөл бүрийн урсгаж жанраар дуулдаг залуусыг нэгтгэсэн байна. Залуус бүгд уран бүтээлийн гадаад нэртэй болжээ.