“Ногоон” Маралын дотоод ертөнц

“Харанга”-ын Лхагвасүрэнгийн экс эхнэр буюу загвар өмсөгч “ногоон” Маралаа хэдэн жилийн өмнө өөрийгөө Аматти нэртэй үзмэрч, удам дамжсан шулам болсноо зарласан.

Загварын акулуудын нэг байсан тэрээр загварын ертөнцөд эргэн ирж гэрэл зургийн моделиар ажиллаж эхэлжээ. Өдгөө 40 насны босго хол алхсан тэрээр өөрийн дотоод ертөнцөө ил болгохын тулд ийнхүү мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн талаар эх сурвалжууд хэлж байна.