Гэгээлэг мэдээ: Хар салхинаас 300 гаруй амьтан аварчээ


Рикардо Пиментел асрамжийн газарт ажилладаг сайхан сэтгэлт залуу гэдгээрээцахим орчинд алдаршаад байна. Тодруулбал, Дельта хар салхи Мексикийг дайрсан бөгөөд энэ үеэр Рикардо Пиментел 300 гаруй нохой муур, туулайг аварч гэртээ оруулсан.


Улмаар бүгдийг нь усанд оруулж, вакцин хийлгэж эздэд нь хүлээлгэн өгч байгаа аж. Хэрвээ эзэнгүй бол шинэ эзэнтэй болоход нь тусалж байгаа юм.


Рикардо Пиментелын хувьд аварсан нохдоо унтсан хойно гэрээ цэвэрлэдэг бөгөөд тэдний хоол тэжээл толгойн өвчин болоод байгаагаа хэлсэн байна.

А.Маша