Цусны хорт хавдраар өвдсөн Сүйжинд туслах “Сэтгэл шингэсэн аялгуу” тоглолт энэ сарын 30-нд ганцхан удаа тоглогдоно

Цусны цочмог хорт хавдраар өвдсөн ой 11 сартай бяцхан охин Сүйжинд туслах хандивын “Сэтгэл шингэсэн аялгуу” тоглолт энэ сарын 30-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглогдох гэж байна. Тоглолтод,

Г.Ариунбаатар /МУГЖ/, Ж.Алтанцэцэг /МУГЖ/, С.Сэрчмаа /СТА/, Т.Дэлгэрмөрөн /СТА/, Л.Банзрагч /СТА/, Д.Отгонжаргал /СТА/, А.Түмэн-Өлзий /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Д.Бурмаа /СТА, Н.Наранбаатар& НААГИЙ /СТА/, Б.Алтанжаргал /СТА/, А.Мөнхбат /СТА/, С.Бичүү /СТА/, П.Идэржавхлан /СТА/, Э.Төрмандах /СТА/ О.Гансувд /СТА/, Б.Болд /СТА/ Х.Мөнгөнцэцэг /СТА/, Б.Нацагдорж & НАКИ, УВЕРТУРА group оролцоно.

Цусны цочмог хорт хавдраар өвдсөн 1 ой 11 сартай бяцхан охин Сүйжин нь хүнд хортой химийн эмчилгээндээ өвдөж шаналан бяцхан биендээ баймгүй их хүчээр өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм. Тиймээс охинд туслахаар “Хөөрхөн зүрхтэй хамтдаа” аяны хүрээнд бидний хайрлан хүндэлдэг уран бүтээлчид маань халуун сэтгэлээр нэгдэн ” СЭТГЭЛ ШИНГЭСЭН АЯЛГУУ ” тоглолтыг хүндэт үзэгч та бүхэнтэйгээ хуваалцан нэгэн үдшийг хайр энэрэл, халуун сэтгэлээр дүүргэн өнгөрүүлэх гэж байна. Тоглолтын нийт орлого Сүйжин охины эмчилгээний зардалд 100% хандивлагдах учир эрхэм үзэгч ТА ч мөн адил бяцхан охинд амьдрал хайрлах гэгээн үйлсэд тулах тулгуур, гишгэх гишгүүр, итгэх итгэл нь болж ЭЭЖ, ААВЫНХАА ЭНГЭРТ ЭРХЛЭН ТОГЛОХ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ байгаа юм.

Хүмүүн бүхний сэтгэл ариун байж Хүүхэд бүхэн инээж байг

Хэзээ: 2020.10.30
Хаана: Монгол бөхийн өргөө
Үнэ: 25000
Тасалбарыг: Бөхийн өргөөний касс Ticket.mn 1900-1950 үнэгүй хүргэнэ
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээлэлийг: 99879617, 90993033