“37-р точка” телевизийн олон ангит киноны Сувдаагийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин У.Уянга эр нөхрөө ил гаргав.
Түүний хувьд оюутан байхдаа “Сайн уу амьдрал минь-2” уран сайхны киноны нэгдүгээр хэсэгт дүр бүтээсэн.

Мэргэжлийн бус ч гэлээ найруулагчдаас дотортой жүжигчин гэх үнэлгээг авсныг бодоход муугүй жүжигчин аж. Түүнийг 37-р точкад тоглож байх үед аав нь мөнх бусыг үзүүлсэн байдаг. Гэвч У.Уянга нулимсаа залгиад, Идэртэй дурлалцдаг аз жаргалтай хэсгүүдийг чадварлагаар гаргаж байсан гэдэг.


У.Уянгын хувьд нөхөртэйгөө оюутан байх үедээ танилцаж, хамт амьдарч эхэлжээ. Хэдийгээр нөхөр нь хилийн чанадад хол байгаа ч, эр нөхөртөө ямар их хайртайгаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна. Энэ тухайгаа “Нөхрийгөө санаж байна, бас короног үзэн ядаж байна” гэжээ.