Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёорхолт дуучин Д.Болд пянз цуглуулах хоббитой ажээ. Тиймдээ ч үнэнч фенүүддээ зориулан өөрийнхөө цоо шинэхэн пянзаа худалдаанд гаргасан байдаг.

Түүний хос пянз 200 ам.долларын үнэтэй аж. Дуучин Д.Болдын шинэ пянзанд өмнө нь олны хүртээл болсон 12 цомгоос шилж сонгон оруулсан 19 хит дуу багтсан байна. Жишээлбэл, “Зөвхөн чам руу”, “Хос гэрэлтэх од”, “Гоо амраг”, “Чамдаа хэлье”, “Үүлэн домог” зэрэг шилдэг уран бүтээлийн дээжис багтжээ.
“The best of BOLD” нэртэй уг пянзыг 180 граммын тунгалаг винил материалаар хийсэн бөгөөд ковер дизайныг нь өвөрмөц технологи болох 3D солигддог зурагтайгаар хийсэн гэдгээрээ онцлог ажээ.
Дуучин Д.Болд хит уран бүтээлээс бүрдсэн пянзаа Япон улсын “Aubrite mastering” студид хийлгэсэн бөгөөд бүх дуунуудаа дахин тохиргоо хийлгэсэн гэдгийг тодотгожээ. Тэрбээр үнэнч фенүүддээ зориулан ердөө 500 ширхэгийг хэвлүүлэх гэнэ. Эхний ээлжинд 100 ширхэг пянз ирээд байгаа сурагтай.