УЭДТ-ын жүжигчин Б.Одончимэг буюу Одноог найзууд нь “галзуу” хэмээн хочилдог юм билээ.

Угийн гал цогтой тэрээр сүүлийн хэдэн жил гадаад төрхөндөө чамгүй ихээр анхаарч 34 настай ч 20-той охидоос ялгарахааргүй халуухан төрхтэй харагдах болсон. Хоёр хүүхдийн ээж түүнийг жүжигчин мэргэжил сонгоход нь аав нь их нөлөөлсөн гэдгийг нуудаггүй.

Тэрээр “Жүжигчин мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн хүн нь миний аав. Манай гэрээс нэг хүн жүжигчин болоосой гэж үргэлж ярьдаг байсан. Сургуулиа төгссөний дараа намайг хөтлөөд СУИС-ийн босгоор алхуулсан. Үргэлж “Чи л сайн жүжигчин бол” гэж захидаг байж билээ” хэмээн нэгэн хэвлэлд ярьсан байдаг.