Аялгуут дуугаа ихэмсэг, донжинд нь тааруулж дуулдаг дуучин бол СТА дуучин Р.Дэлгэрмаа. Сүүлийн хэдэн жил дуу дуулахаас илүү телевизийн салбарт ажиллах болсон тэрээр гадаад төрхөндөө өөрчлөлт хийж, үсээ шар болгожээ.


Дуучин бүсгүйн хувьд гэр бүлийн бизнес давхар эрхэлдэг. Тэрээр өөрийн нөхөр дуучин Хишигбаяртайгаа цуг кофешоп ажлуулдаг аж. Энэ тухайгаа “Нөхөр бид хоёр 2009 онд кофе гэдэг амтат ундааг ууж эхэлснээс хойш өөрсдийн жижигхэн ч гэсэн кофены газартай болох юмсан гэж мөрөөддөг байлаа.

Тэгээд 2018 оны зун байраа тохижуулж засвар хийгээд үйл ажиллагаа жигдрээд явж л байна. Улаанбаатар сувилал орчмын айлууд манай кофены газрыг мэднэ. Байнга ирж амттай кофе, цай уудаг.

Сонирхолдоо хөтлөгдөхийн зэрэгцээ энэ хавийнхаа оршин суугчдыг тав тухтай суугаад ажил амьдралаа ярих нөхцлийг багахан ч гэсэн бүрдүүлсэн. Тийм гоё боловсон орчин байгаасай л гэж хүссэн” гэж бизнесийнхээ талаар ярьжээ.