“Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан жүжигчин, хөтлөгч Ууганаагийн эхнэр, жүжигчин Уянга “Төлөөс” уран сайхны кинонд тогложээ.

Хэдийгээр мэргэжил нэгтэй ч, нөхрийнхөө арын албыг бүрэн даадаг Уянга бүсгүй, хөтлөгч Ууганаад дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн гэдэг. Ойр зуурын уран бүтээлд туслах дүр бүтээж авсан эхнэрээ энэ удаад гол дүр шахуу бүтээлд тоглосон учир хөтлөгч залуу эхнэрээсээ дутахгүй баярлаж, эхнэрээрээ бахархаж яваа сурагтай. Хүний хань ийм л байдаг даа…