“Баян” Баясаа нэрээр урлагийнхан дундаа нэрлэгддэг жүжигчин Ж.Баясгалан гэр бүлийн хүний хамт “Морин хуур” наадамд амжилттай оролцжээ.

Тус наадамд “Чин зүрх” дуугаа өргөсөн тэд бие биедээ хайр халамжтай хос гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Эхнэрээсээ найман насаар ах учраас халамжтай байх нь аргагүй байх. Тэгвэл жүжигчин залуу өөрийн цахим хуудаснаа “Тэврээд байхад л санаад байх юм” хэмээн бичжээ.

Эхнэр Мөнхтуяа нөхрийнхөө талаар “Хүнийг таньж мэдэх тусам улам хүндэтгэх сэтгэл төрдөг байхад эсрэгээрээ анхны сэтгэгдэл удах тусам буурах тохиолдол бий. Би түүнтэй уулзах бүртээ хүндэтгэмээр, суралцмаар чанаруудыг нь олж хардаг байсан. Манай нөхөр уулзсан хүн бүртээ хүндэтгэл төрүүлдэг увидастай хүн л дээ. Би арав гаруй жил ханиасаа суралцсаар л явна” хэмээн нэгэн хэвлэлд ярьжээ.