Уянгалаг сайхан дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг уярааж, хийж бүтээхийн оргилуун их хүсэл тэмүүллээр жигүүрлэн үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болсон Монголын шинэ залуу үеийн манлайлагчдын нэг бол дуучин A Cool буюу Б.Анхбаяр билээ.

Уран бүтээлийнхээ хажуугаар цөөнгүй ажлыг нэгэн зэрэг амжуулж яваа авъяаслаг уран бүтээлч залуу саяхан хоёр дахь хүүгээ өлгийдсөн. Тэгвэл тэрээр Монголын сурагчдын холбооны ерөнхийлөгч болсон байна. Түүний хувьд оюутан байхаасаа Олон улсын Найрамдал зусланд багшилдаг байсан гэдэг.

Энэ тухайгаа “Миний бие
Монголын Сурагчдын Холбооны ерөнхийлөгчөөр
сонгогдон ажиллахаар боллоо!
1 сая гаруй хүүхдүүд, 500 мянган Сурагчдын төлөөлөл болж тэдний дуу хоолой, эрх ашигийг дээдлэн хариуцлагатай ажиллахаа илэрхийлэе!

ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ

I’ve chosen to be president of Mongolian Scholars Union

which will be voice of over 1M children and 500K pupils. I proudly say their interest will be our utmost priority!” гэжээ.