Хятадаас улбаатай энэхүү дом заслын арга ухаан нь өдгөө дэлхийн олон оронд түгээд байна. Манай улсад ч Фэн Шүйгийн дом засал хийдэг болоод цөөнгүй жилийг үджээ. Энэхүү засал домын арга ухааны гол философи нь мөнгө даллах, баяжихад оршиж буй.


Хэрэв хүн мөнгөтэй баян чинээлэг амьдрахыг хүсвэл Фэн Шүйгийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Ингээд дараах зөвлөгөөг хүр¬гэж байна.

Мөнгө ихтэй баян хүнээс ирсэн мөнгийг солилгүй, задлалгүй, тэр чигт нь хадгалах сайн. Энэ нь ямар ч дэвсгэрт байж болно. Мөнгийг өглөөгүүр, цэвэрхэн угаасан гараараа тоолж байвал зохино. Түүнчлэн хэтэвчнийхээ тасалгаа тус бүрт мөнгөн дэвсгэртийг дэс дарааллаар цэгцтэй байрлуулж сурах хэрэгтэй. Эхлээд 20-тын дараа нь 10-тын дэвсгэр гэх мэт.
Мөнгөтэй болсон эхний өдрөө үрэх хэрэггүй. Бодлогогүй зарцуулахаас зайлсхийж гэртээ хэсэг хугацаагаар хадгалбал мөнгөний “үүр” бий болдог. Гал тогоо, үүд зэрэг газруудыг үргэлж цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй. Учир нь мөнгө цэвэр газар илүү тогтдог.
Мөнгө хадгалах түрийвч улаан өнгөтэй байвал сайн. Эсвэл улаан өнгийн чимэглэлтэй байсан ч болно. Гэхдээ тухайн хүний махбодиос шалтгаалж ямар өнгийн хэтэвч хэрэглэвэл таарах талаар зурхайн ухаанаар гаргадаг байна. Жишээлбэл, цэнхэр өнгийн хэтэвч тэр бүр хүнд таардаггүй аж. Энэ өнгө усан махбодийн өнгө учраас мөнгө урсаж алга болно гэж үздэг.


Гэхдээ зүгээр суугаад байвал мөнгө тэнгэрээс унаад ирэхгүй. Тиймээс мөнгө олох чадвараа сайжруулж, хэрхэн мөнгөө арви¬жуулах вэ гэдэг талаар байнга шинийг сэдэж байх ёстой юм.
Түрийвчиндээ элдэв бусын хог новш бүү хадгал. Зөвхөн мөнгө болоод мөнгөний картууд л байхаас худалдан авсан зүйлсийн тасалбар зэргийг хадгалах хэрэггүй.
Олсон мөнгөнийхөө 10 хувийг сайн үйлсэд зарцуул. 25 хувийг нөөц болгож далд хий. 15 хувийг нь гачигдаж буй ах дүүдээ өг. Үлдсэн 50 хувийг өөрөө хэрэглэ.
Бас хамгийн чухал нь өглөгч бай. Хүн өгснөөсөө хоёр дахин ихийг эргүүлж олдог. “Өөртөө ахиу унагах” гэсэн зарчмаар амьдарч хэрхэвч болохгүй гэсэн зөвлөгөөг Фэн Шүйгийн дом засалчид өгч байна.
Өөрийн гэр болон оффист шаард¬лагатай Фэн Шүйгийн өөрчлөлтийг хийснээр хөрөнгө орлогоо нэмэгдүүлнэ гэдгийг мөн зөвлөв. Бизнесийн акулууд Фэн Шүйгийн ачаар илүү ашиг олж, санхүүгээ баталгаажуулах боломжтой гэж үздэг тул албан тасалгаа, гэрээ фэншүйчдийн зөвлөгөөний дагуу тохижуулдаг аж.
Иймээс хэрэв та санхүүгийн эд баялаг татахад төвлөрөхийг хүсч байвал дараах зөвлөгөөг дагахад буруудахгүй. Фэн Шүйгийн баялгийн өнгө бол алтлаг болон алтан шаргал. Тавилга, кофены ширээ гэх мэт гэрийн тохижуулалтад нөлөөлөх эдгээр зүйлсийг алтлаг өнгөтэйг авч болно. Дараагийн өнгө бол нил ягаан бөгөөд гэртээ тус өнгийн ханын зураг, хивс зэрэг зүйлсийг байрлуулвал эд баялаг тань арвижина.

Мөн фэншүйчдийн зөвлөгөөний дагуу гэртээ баялгийн энергийг дуудах хэсгийг тохижуулаарай. Энэхүү баялгийн хэсгийг машины гарааш, угаалгын өрөөнөөс бусад өрөөнд байрлуулж болно. Тус газарт хөрөнгө, мөнгөтэй холбоотой зүйлс зураг, зоос зэргээс гадна Фэн Шүйгийн эрчим хүчийг идэвхижүүлэх болор зүйлс болон ургамал байрлуулдаг байна. Түүнчлэн Усан оргилууд нь эд баялаг, хөрөнгө, мөнгө дуудах хамгийн алдартай Фэн Шүй юм. Энэхүү дом засал нь үндсэндээ илүү ихийг эдлэх боломжийг олгох нээлттэй орчин болдог.