Нийтийн дууны ертөнцөд дуучид өөр өөрийн өнгөөрөө тодрон сэргэн мандалтын үеийг тодорхойлж байсан тэр цагт Жамуха нэрээр гарч ирж байсан Ж.Жамбалсанжид хэмээх энэ эрийг бид Асашёорюү Д.Дагвадоржийн үеэл дүү гэдгээр нь илүүтэй танина.

Уг нь дуу хуураараа явсан бол юун С.Жавхлан, Т.Баясгалан, хоолойн бяр чадлаар гайхагдаж явсан түүний “Дуулж яваарай хүү минь” хэмээх бөхийн тухай дуу тухайн үедээ л хитүүдийг тэргүүлж байв.
Их аварга ах нь мэргэжлийн сумогийн од болж ид гялалзаж явсан цаг үеийг ч хэлэх үү, нүд хөмсөг болсон залуу цартай нь аргагүй дуулсан энэ дууг Асад зориулагдсан гэж яригдаж байсан цаг. Чухам тэр л үед Т.Баясгалангийн ээлжит амрагуудын нэгээр тодорч, нэг гэрт хэсэг амьдарсан хосууд нэг л өдөр жам ёсоороо салж одсноос хойш Жамуха усанд хаясан чулуу мэт алга болоод байсан.


Тэгвэл тэрээр өчигдөр Шангрила зочид буудлын тансаг хүлээн авалтын танхимд хуримлаж, урлаг соёлынхныг урьж цэнгүүлжээ.

Түүнийг сураглах нь дуу хуураа ор тас ч орхиогүй юм байх. Хажуугаар нь бас уул уурхайн бяцхан бизнестэй, товхийсэн амьжиргаатай залуу эр гучин насны босго давталаа ганц бие явсан тэрээр Зайсанд тохижоод байгаа ажээ.