Бэлхүүсний бүжиг бүсгүй хүнийг илүү дур булаам, үзэсгэлэнтэй, харагдуулахаас гадна эрүүл мэнд, гоо сайханд тустай учир Монголын нэр бүхий урлагийн одод “Bellу dance” сурахаар хошуураад байгаа.

Харин энэ бүжгийг Монголд оруулж ирж, хөгжүүлж буй хүн нь “Бэлхүүсний бүжгийн хатан хаан” Н.Баярмаа хэмээх бүсгүй.
Хоёр хүүхэд төрүүлсэн тэрээр бэлхүүсний бүжгийнхээ ачаар 48 кг жин хаясан гэжээ.