“The Notebook” киноны гол дүрийн хоёр эхэндээ бие биендээ тун дургүй байсан ч …

Хайрын сэдэвтэй хамгийн сайхан бүтээлүүдийн нэг гэгддэг “The Notebook” киноны гол дүрийн хоёр эхэндээ бие биендээ тун дургүй байсан гэдэг. Ялангуяа Райн Гоуслин нь хамтран тоглогч Рэйчел Маккадамсыг солиод өгөөч гэж найруулагчаасаа гуйж байжээ. Найруулагч Ник Кассаветс нь Ноагийн дүрд аль болох хүмүүсийн сайн мэдэхгүй, царайлаг биш эрэгтэй жүжигчин олохыг зорьсон нь Райн Гоуслин байв. Харин Райн Гоуслин киноноос хойш Холливудын сайхан залуусын нэг болж хувирсан билээ.

Гол дүрийн хоёр жүжигчнийхээ харилцааг сайжруулахын тулд найруулагч нь Райн, Рэйчел нарыг зураг авалт эхлэхээс өмнө хэдэн цаг нэг өрөөнд хамт байлгадаг байсан бөгөөд үр дүн ч гарч, тэд бодит амьдрал дээр хүртэл дурлалт хос болоод амжсаныг кино сонирхогчид мэдэх бизээ. The Notebook кино 2004 онд дэлгэцнээ гарснаас хойш буюу 2005-2007 онд Райн Гоуслин, Рэйчел Маккадамс нар үерхэж байлаа.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан