“Жигүүр гранд”-ын босс Д.Баттөр залуу эхнэр Л.Онон нөхөртөө гурван охин, нэг хүү төрүүлж өгч өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгчийн зарилгаар “Алдарт эхийн одон” хүртсэн. Тэгвэл тэрээр тун удахгүй одонгийн найр хийхээр, ойр орчмын танил найз нөхөд, хамаатан садандаа урилга илгээжээ.


Өдгөө 38 настай Л.Онон хатагтай Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах Баатарван амралт сувилалын газрыг хариуцан ажлуулдаг.

Баатарван” амралт сувилал нь “Гранд Мед” эмнэлгийн харъяа бөгөөд Улаанбаатар хотоос 580 км зайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрладаг аж. Уг амралт нь 100-120 хүн хүлээн авах чадалтай гэнэ.
Үнэ тарифийн хувьд хоногийн төлбөр нь хосын өрөө 210 доллар бол 4 хүний өрөө 250 доллар хүртэлх байдаг.
Ононгийн хувьд АНУ-д хаус худалдан авсан гэдгээ олон нийтэд дэлгэж байсан нь саяхан.

А.Онон бүсгүй өмнө нь “Ариун” салфетканы үйлдвэрийн эзний охин, UA Properties-ийн Урангоогийн дэлгүүрийн рекламанд тоглож байсан түүхтэй.

Харин “Жигүүр Гранд”-ын Д.Баттөрийн анхны эхнэрийг Эрдэнэтунгалаг гэх эмэгтэй байх бөгөөд тэд 6 хүүхэдтэй байжээ. Д.Баттөр, Эрдэнэтунгалан нарын ууган охин Уянга нь Камертон хамтлагийн дуучин Ган-Эрдэнэтэй гэрлэсэн юм.