МАК-ны өв залгамжлагч, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын нууц хүү гэгддэг Н.Мөнгөншагайг танихгүй хүн ховор. Өдгөө 25 настай тэрээр АНУ-д цэргийн сургууль төгссөн, үе дамжсан офицер. Аавынхаа 17-хон насанд төрсөн тэрээр Нямтайшир өвөөгийндөө өсч, “хүн” болсон. Эмээгээ ЭЭЖ гэж дууддаг бөгөөд төрсөн аавыгаа ахаа хэмээн хүндэлдэг гэсэн.


Н.Мөнгөншагайгын төрсөн ээжийн талаарх мэдээлэл нууц. Н.Номтойбаяр өсвөр насандаа өөрөөсөө насаар эгч бүсгүйд дурлаж, амьдрал зохиосны эцэст Н.Мөнгөншагай төрсөн гэдэг. Тиймээс энэ бүсгүйн талаар мэдээлэл одоогийн байдлаар нууц. Хүүхэд байхдаа шахуу эгчмэд бүсгүйд дурлаж аав болсон Н.Номтойбаярын албан ёсны анхны буюу албан бусаар хоёр дахь гэргий нь Ш.Туяа гэх бүсгүй.

Өндөр боловсролтой дулаахан төрхтэй энэ бүсгүй Н.Номтойбаярт хөөрхөн охин төрүүлж өгсөн. Өдгөө оюутан болсон Сүндэрьяа хэмээх охинтой хосууд багагүй хугацаанд хамт амьдарч хайрын түүхээ хэлхэж явсан гэдэг.