Цэнхэр дэлгэцээр олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэдэг телевизийн зарим нэвтрүүлэгч, хөтлөгчид сураг алдраад алга болсон. Тэдний хэн хаана юу хийж явааг сониръё.

“Шоу биз”-ийн Зулаа


“С1” телевизийн “Шоу биз” нэвтрүүлгийг хөтөлж явсан Б.Мөнхзул сураг алдарсан сайхан бүсгүйн тоонд оруулдаг. Б.Мөнхзул “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөрийн хүү М.Мөнхтэнгэртэй гэр бүл хүүхэдтэй болж, нам гүмхэн амьдрах болсныг хүмүүс сайн мэднэ. Одоо шоу нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүйн хувийн амьдралд өөрчлөлт оржээ. Б.Мөнхзул МИАТ компанийн Коммер эрхэлсэн дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддоржтой хамт амьдарч, дундаасаа хүүхэдтэй болсон.

“Янзган нүдэт” Э.Халиун


UBS телевизийн хөтлөгч асан Э.Халиун янзаган нүдэт хэмээх нэрээрээ алдартай. Оюутан ахуйдаа гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэсэн Э.Халиун анхны нөхрөөсөө салсанаас хойш нэр цэвэр явсаар өөрөөсөө олон насаар ах Монгол залуутай хэсэг амьдарч үзсэн. Гэвч анхны болон хоёр дахь амьдрал нь бүтэлгүйтсэн. Хөөрхөн сайхан бүсгүйн хувьд дахиж алдахаас айсан уу гадаад эртэй чамгүй удаан хугацаанд болзож, 2018 онд албан ёсоор хуримласан. Хосууд өдгөө Италид амьдарч буй бөгөөд гэр бүлийн блог хөтөлдөг.


Хувийн бизнес хөөсөн Ханхүү

МҮОНТВ-ийн “Нэг сая нэг минут”, “Hey hey” цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдсан Ханхүү өдгөө эхнэрий хамт кето хоолны хүргэлтийн газар ажлуулж байгаа. Өнгөрсөн намар тансаг хурим хийсэн тэрээр МҮОНТВ-ээс гарснаас хойш хөтлөгч Энхзориг буюу Эзотой цуг Mongolian social tv -ийг нэг хэсэг ажлуулсан.

Урилга ихтэй Д.Цоодол


Цагтаа МҮОНРТ-ийн нүүр царай болж явсан Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цоодол ажлаа хийж байгаа ч тэр бүр эфит гарахаа больсон. Түүнд энд тэндэхийн цэнгүүн, найр наадмыг хөтлөх урилга заллага их ирдэг ч нэвтрүүлэгчийн хувьд нэлээд цензүүр шаардлага тавьж байж хөтлөдөг гэсэн шүү.

Гарааны бизнес эрхлэгч Б.Мандуул

Монгол ТВ-ийн “Өглөө” хөтөлбөр, “Авьяаслаг монголчууд” шоугаар үзэгчдэд танигдсан хөтлөгч Б.Мандуул сагсан бөмбөгийн дасгалжуулагч мэргэжлээр их сургууль төгссөн, Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч байсныг та мэдэх үү? Тэрээр Кубын үндэсний институтын биеийн тамир спортын сургуулийг сагсан бөмбөгийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө гарааны бизнес эрхлэгч хийдэг.