Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга М.Цэрэнбат тэргүүтэй ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа. Түүнийг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хүлээн авч уулзлаа.

Түүнчлэн Орхон аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, ёс зүйн алдаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Анагаах ухааны эрх зүй” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалт Үндсэн хууль болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хамааралтай хууль, эрх зүйн талаар ойлголт өгснөөс гадна Эмчийн алдаа, хууль зүйн хариуцлага, Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Эрх зүйн бусад зөрчлүүд болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны үйл ажиллагаа, өнөөгийн төлөв байдал зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгожээ.
Тэрээр Харилцаа хандлага ёс зүй дээрээ анхаарч байж хүн амд очих тусламж үйлчилгээний чанар сайжрах ёстой. Түүнчлэн эмчийн харилцаа хандлага, ур чадвар, тоног төхөөрөмжийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг сануулсан юм.
Мөн үйлчлүүлэгчдээс ирж байгаа гомдол сүүлийн жилүүдэд буурч байгаа гэдгийг онцоллоо. Ёс зүйн хороо эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй. Ёс зүйн хороодыг дэмжиж ажиллах талаар орон нутгийн удирдлагуудад санал гаргалаа.

Мэдээллийн төв