Ашиглалтад ороход бэлэн болсон 315 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сугалаа ирэх долоо хоногт явагдана.

Тодруулбал, 10 сарын 31, 11-р сарын 1,2-ны өдрүүдэд явагдах юм. Сугалаа хэрхэн ямар хуваарийн дагуу зохион байгуулагдах талаар аймгийн Засаг даргын орлогч, түрээсийн орон сууцны ажлын хэсгийн ахлагч А.Түвшинжаргал дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан “Уурхайчин” соёлын ордонд 10-р сарын 31-ний 09:00 цагт, мөн тухайн өдөр Хүүхэлдэйн театрт 13:00 цагаас 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл , Гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн, Өрх толгойлсон эцэг, эхчүүд сугалаанд оролцох бол “Уурхайчин” соёлын ордонд 11-р сарын 1-ний 08:00 цагт төрийн албан хаагч, 11:00 цагаас залуу гэр бүлүүд сугалаа сугална. Тухайн өдрийн 14:00 цагаас хүүхэлдэйн театрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг халамжилдаг иргэд сугалаандаа оролцоно. Сүүлийн өдөр буюу 11-р сарын 2-нд “Уурхайчин” соёлын ордонд 09:30 минутаас хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид сугалаа сугалах юм.
Сугалаанд оролцохоор ирэхдээ иргэд иргэний үнэмлэхээ авч ирэх бөгөөд өөрийн биеэр ирэх боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөллөө явуулах шаардлагатай гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн орон сууцанд хамрагдсан иргэд байраа цааш дам түрээсэлсэн тохиолдолд үл маргалдах журмаар хураагдах ажээ.
Ийнхүү 315 айлын орон сууцны 217-г нь түрээслүүлэх бол 98 байрыг худалдан борлуулах юм. Өнөөдрийн байдлаар худалдан авах хүсэлтэй 150 гаруй иргэдийн өргөдөл орон нутгийн өмчийн газарт бүртгэгдсэн байгаа ажээ.

Мэдээллийн төв