Манай улсын хүн амийн тэн хагас нь Улаанбаатар хотод амьдардаг. Нийслэлд оршин суугчдын хэн дажгүй ажил хийдэг, бизнес эрхэлдэг, мөнгөтэй, боломжийн амьдралтай нь хоёр гүүрний цаадах тансаг зэрэглэлийн аппэрментүүдэд хуваагдан амьдардаг. Мэдээж амьдрах орчин нөхцөл гэр хорооллын “ядуус”-аасаа хэд дахин тансаг.


Гэтэл тансаг хороололд амьдардаг ч таарсан газраа бие засдаг зангаа зарим ОРК нөхдүүд нь тавихгүй байгаа бололтой. Хөдөө хээр эзгүй газар бие засч, хүндэрдэг шигээ хаа таарсан орц хонгил, цахилгаан шат, айлын үүд, цэцэрлэгт хүрээлэнд өтгөн шингэн, ялгадсаа гаргах жишээний. Хэдийгээр СӨХ-үүд нь тэдгээр хүмүүст 10-20 мянган орчим төгрөгөөр торгууль тогтоодог ч заримынх нь камер ажиллахгүйн улмаас өтгөн шингэндээ баригдсан бохир орчинтойгоо эвлэрч амьдарч байна.