Опизит хамтлагийн гишүүн гэдгээр олонд танигдсан А.Гантулга эхнэр авч гэр бүл зохиожээ. Олны танил хэд хэдэн эмэгтэйтэй нэр холбогдож байсан тэрээр үр хүүхэд, гэр бүлээ ихээхэн нууцалдаг аж.

Түүний гэргий олноо ил гарахдаа “Сайн хань, сайн аав байж халамж хайраар дутаалгүй аз жаргал мэдрүүлдэгт баярлалаа” хэмээн нөхрөө тагласан байна.


А.Гантулгын хувьд дуучин А.Хишигдалайтай хоёр жил орчим үерхэж байсан ч нэг л өдөр түүнийг орхин загвар өмсөгч Ю.Балжидмаатай болзох болсон. Дуучин А.Хишигдалай найз залуугаа загвар өмсөгч бүсгүйд булаалгаснаа нуугаагүй. Харин Ю.Балжидмаа А.Гантулга нарын дурлал хэдхэн сар үргэлжлээд өөр өөрсдийн амьдралын замыг сонгож, хэн хэн нь үр хүүхдээ үнэрлэсэн.


Дашрамд дуулгахад, А.Гантулгын эксүүд хамтдаа “Заяа Билгээ” брэнд дэлгүүрийн нүүр царай болсон байна лээ шүү.