Реппер Din Dior нэрээр олонд танигдсан Д.Мөнхтулгад цэргийн зарлан дуудах хуудас ирж цэрэгт татагдахаар болжээ. Энэ тухайгаа “Цэрэгт явлаа сайн сууж байгаарай” хувийн цахим хуудаснаа бичсэн байна.


Нэгэн хэсэг хар тамхины хэрэгт холбогдож байсан гэх тэрээр энэ жил 24 настай. Реп хийхээсээ өмнө тэрээр Батлан хамгаалахын их сургууль, МУИС-уудад суралцаж байсан ч “өөрийнхөө мөн чанарыг олсон” хэмээн сургуулиудаа төгсгөлгүй орхисон байдаг.


Тэрээр шивээсүүд дундаасаа баруун нүднийхээ шивээсэнд илүү дуртай аж. Энэ шивээс нь Египтын Хорос бурханы нүдийг илэрхийлдэг бөгөөд баян чинээлэг амьдрал, хурц ухааныг илэрхийлдэг ажээ.