Улс төрийн ертөнцөд өөрийнхөө үйлдлээр урвагч буюу шинэ цагийн “Дүлзэн” гэх хочыг зүүгээд байгаа хүн Э.Магнайбаяр. Хөвсгөл аймгийн харъяат тэрээр Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон ч, МАН-д уржигдар элсэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан.

Тэрбээр дүүргийн ИТХ-д МАХН-аас ганц суудал авч, ийнхүү өөр намд элссэн нь нийгэмд шүүмжлэл дагуулж байгаа юм.
МАХН-ын 39-р мянгатын даргаар ажилладаг гэх Э.Магнайбаяр нь 1984 онд төрсөн, хулгана жилтэй нэгэн.
Их Засаг их сургуулийг дүүргэсэн тэрээр оюутны ширээнээс салав уу үгүй юу мөнгөтэй айлд хүргэн орж, хөрөнгөтэй эхнэрийн буянаар “данагар” хар жийпийг баруун солгойгүй сольж унаж байсан цаг 10 жилийн тэртээ.

Уншигч та санаж буй байх, хэдэн жилийн өмнө ТВ9 телевизийн “ТВ арилжаа” нэртэй нэвтрүүлэг гарч байсныг. Одоо ч уг дэлгүүр хороололд үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Э.Магнайбаяр энэ дэлгүүрийн үүсгэн байгуулагч, эзэн гэх Мөнгөнчимэг гэдэг бүсгүйтэй 7-8 жил ханилсан. Энэ хугацаанд хумсаа нуусан муур адил байсаар хөрөнгө мөнгө, танил талыг олсон бөгөөд эцэс сүүлд нь “дүлзэн” чанараа анхны эхнэртээ харуулсаар, хамаг хөрөнгийг нь хаман одсон гэдгийг ойрын эх сурвалжууд ам булаалдан хэлдэг. Анхны эхнэртэйгээ амьдарч байхдаа одоогийнх нь эхнэр гэх бүсгүйтэй араар нь сүлбэлдэн суусан гэх юм билээ. Үнэн худлыг хэн мэдлээ.


“Дүлзэн” чанарынхаа ачаар танил тал, өөрийн хөрөнгөтэй болсон тэрээр Удирдлагын академид суралцсан байдаг. Түүнээс хойш өөрийн сэргэлэн зангийнхаа ачаар уу, өрөөлийн аргыг амархан олдогынхоо хүчээр үү Э.Магнайбаяр Үйлс цаг компанийн захирал, Нарлаг Эрэг Трейвэл компанийн захирал, “Монголын байгалийн түүхийн хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал хүртлээ дэвшин ажилласан байдаг.