Манай захиалгын утас руу саяны 7 хоног нэг хүүхэд өдөр бүр цүнх дуусаагүй биз дээ гэж залгалаа

Тэгээд эгчээ би мөнгөө шилжүүлсэн өнөөдөр авч болох уу? гэж байна.

Хүргэлт эхлээгүй байгаа гэсэн чинь эгчээ миний төрсөн өдөр болох гээд байгаа юм аа. Ээжийгээ баярлуулмаар байна. Та надад ганцхан цүнхээ эрт өгөөч. Би өөрөө очоод авъя гэнэ.

Манай хамт олон ярилцаад зөвшөөрөөд хүргэж өгөхөөр боллоо.

Орой очтол хөөрхөн хоёр хүү гэрийнхээ үүдэнд гарчихсан инээгээд зогсож байна.

Түрүү сар хамаатны эгч нь манайхаас захиалаад гоо сайхны 100.000 төгрөгний бүтээгдэхүүнүүдээ манай цүнхэнд 49.500-аар авсан гэж ээжид нь ярьсан юм байна лээ.

Ээжийгээ гоо сайхны бүтээгдэхүүн муутай, бас дээрээс нь органик бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүнд харшилтай болохоор нь авж өгөхөөр шийдээд мөнгөө цуглуулж.

Ах нь хоолны мөнгө 4500 төгрөг авдаг, дүү нь 2500. Тэгээд хоёуулаа өдөрт яг 4000 төгрөг хадгалаад нэг сар цуглуулаад ээждээ манай 49,500-гийн цүнхнээс ч биш бүүр 99,000-ийн цүнхнээс авч өгч байна.

Хөөрхөн захиадал биччихсэн, ээжийнхээ зургийг гаргуулчихсан. Харахаар л хайр хүрмээр.

Бид цуглуулсан мөнгөөрөө гоё хоолонд ороорой гээд үнэгүй өгсөөн. Сургууль дээрээ хоол идэлгүй сар явахдаа манай хоёр ямар жаргалтай байсан болоо.

Ээжийгээ баярлуулна гэхээр л нүд нь тодроод л гүйж байсан байхдаа. Хүүхдийн хайр ийм л нандин байх юм аа.

beauty bag mongolia