Италын Ромд  амьдардаг Монгол эмэгтэй А.Уянга хорт хавдартай хүүхдэд үнэгүй өгөх хиймэл үс хийлгэхээр 42см үсээ хандивт өгчээ.

Тэрээр: “Монголд маань нэг салон ингээд хандив цуглуулаад хүүхдэд үнэгүй хиймэл үс хийж өгчдөг болчихвол мөн ч гоё доо” гэжээ.

Гадаадын зарим улс оронд ийнхүү хорт хавдартай хүмүүст зориулсан хиймэл үс хийхэд зориулж үсээ тайруулж хандивлаж болдог байна.