Сүүлийн үед “Хатан зүрхний хайр”, “Харц”, “Хувиршгүй” зэрэг олон сайхан дуугаар ард түмний сонорыг мялааж байгаа Дуучин Бадарчийн Уранзаяа хөгжмийн шинэлэг өнгө аяс, загварлаг дэгжин төрхөөрөө нийтийн дууны ертөнцөд шинэчлэлийн салхи сэвэлзүүлж эхлэсэн.

Тэрээр ардын дууч МУСТА Даваагийн Бурмаа, Дуучин МУСТА Олзодын Гансувд нарын дүү бөгөөд эгч дүүсийн хамтарсан “Сүүн үргэлжлэл” тоглолтыг 2019 онд түмэн олондоо хүргэсэн билээ.

Увс аймгаас төрөн гарсан олон арван авьяаслаг уран бүтээлч нараас эгч дүү гурван бүсгүй ялгарах боллоо.

Д.Бурмаа, О.Гансувд, Б.Уранзаяа гэх дуучин бүсгүйчүүд нутаг усныхаа нэрийг гаргахын сацуу уран бүтээлээрээ өнөө үеийн дуучдыг тэргүүлж байна.

Үзэсгэлэн гоогоороо олон нийтийн анхаарлын төвд орж ирээд байгаа дуучин Б.Уранзаяа, Д.Бурмаа, О.Гансувд  эгч дүүс үеэлүүд.

Б.Уранзаяа бүсгүйн гэр бүлд өдөр бүхэн шинэ дуу төрж, шинэ бүтээл ундарч байдаг. Учир нь түүний хань М.Ариунтулга гуч гаруй жилийн түүхтэй “Эгшиг” студийн захирал. 3уу хол давсан цомог бүтээж, шинэ залуу олон сайхан уран бүтээлчдийн гарааг нээж, урлагийн тэнгэрт дуу хоолойг нь хүргэсэн “Эгшиг” студийг анх Майдар гуай санаачилж 2008 онд монголд анхны хувийн студи бий болсон гэдэг. Ийнхүү 30 настай студийг хань нь жолоодож, өөрөө мөнхийн настай олон сайхан бүтээл туурвиж яваа хүн бол дуучин Б.Уранзаяа билээ.