“Коронавируст халдвар “Covid-19”-ийн цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, хариу арга хэмжээний багийг бэлтгэх” нь сэдэвт сургалт Дорнод аймагт болж байна.

2020 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Коронавируст халдвар “КОВИД-19”-ийн цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах юм.

Тус сургалтад Дорнод аймгийн ЗДТГ, ЭМГ, МХГ, ОБГ, ЦГ, БОЭТ зэрэг төрийн 20 орчим байгууллагын 100 гаруй холбогдох албан тушаалтнууд хамрагдаж байна.