2018 онд Допингтой нэр холбогдон эрхээ хасуулсан бөхийн нэг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш юм. БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм.


2019 оны 6 сард олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэж байсан.

Э.Даш цахим хуудаснаа допингтой холбоотой 38 бөхчүүдийн нэрийг ил гаргахыг хүслээ.

Тэрбээр “Явцын дунд хууль бус шинжилгээ авч, 2 жил барилдах эрх хасчихаад, улсын баяр наадмаар хуулийн дагуу авах ёстой шинжилгээгээр допинг илэрчихээд байхад юун 11-хэн сар эрх хасах вэ???

Шударга ёс гэж хаана байна???

Тэр допинтой холбоотой гэх 38 хүний нэрийг АТГ -аас зарлуулах аянд нэгдэж байна. Монголын өв уламжлал болсон үндэсний бөхөө хамгаалая!!” хэмээсэн байна.