Халуун ногоотой гоймонтой хуурга

Орц:

-Мушгиа гоймон

-Үхэр эсвэл хонины өөхгүй мах

-Байцаа

-Лууван

-Бөөрөнхий сонгино

-Гүнжидийн тос

-Ургамлын тос

-Соя соус

-Гахайн махан бүлгогины амтлагч

Хийх арга:


Мах, байцаа, лууван, сонгиноо нимгэн хавтгай том том хэрчинэ. Гоймонгоо чанаж байх хооронд хайруулын тавгаа халаагаад багахаан ургамлын тосонд сонгиноо чимх давстай шаргалттал хуураад махаа нэмж болтол нь хуурна. Байцаа лууванг өөр хайруулын тавагт бага зэрэг ургамлын тосонд ус хийлгүй хуурч болгоод махан дээрээ нэмээд өөрсдийн амталгаанд тохируулан бүлгоги амтлагч, соя соус, гүнжидийн тос хийж сайтар хутган 2-3 минут хуураад чанаж усыг нь сайтар шүүсэн гоймонгоо нэмж хутгаад л хоол маань бэлэн боллоо. Гоймонгоо хуурган дээрээ хийгээд 1-2 минут таглаарай.

Таваглаад гүнжидийн үр эсвэл хэрчсэн ногоон сонгино цацаж болно. Хүсвэл хуургандаа саримс бяцалж хийж бас болноо.