Алтны магнат асан Ц.Мянганбаярын гэргий О.Пүрэвдулам өнгөрсөн амралтын өдөр 30 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ.

Тэрээр Архангайн аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн халуун рашаанд загварын охид болон найзуудынхаа хамт очиж тэмдэглэсэн байна. Түүний төрсөн өдрийг хайрт нөхөр нь гардан даасан бөгөөд жүжигчин Золоо, загвар өмсөгч топ модел Долгион нар хүрэлцэн очсон аж.
Өөрийнхөө гэр бүлийг ихээхэн нууцалдаг түүний охиныг эмээ өвөө нь өсгөдөг гэх.
14 настайдаа загварын гараагаа эхэлсэн О.Пүрэвдулам загварын салбартаа өндрөөр үнэлэгддэг нэгэн.

Тэрээр 2013 онд ”Гоёл” наадмын топ моделиор өргөмжлөгдөж, түүнээс хойш хувийн карьертаа нилээдгүй анхаарч “Catwalk” хэмээх хамтлаг хүртэл байгуулаад амжсан.