Монголын шилдэг нүүр будагчдын нэг Белла буюу Б.Алтанзул БНСУ-д нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн бөгөөд БНЭУ болон ХБНГУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

Белла хүн болгоны дахин давтагдашгүй төрхийг бүтээхийг эрмэлздэг бөгөөд түүний зөвлөгөө яахын аргагүй охид бүсгүйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдэхэд нь тусалдаг байна. Тэгвэл олны танил бүсгүйчүүдийг хэрхэн өөрчилснийг сонирхуулъя.


Дуучин Нара “Тарган байхад тураагаад авчихгүй хүмүүс одоо уйлаад яахав дээ” хэмээн сэтгэгдэлээ үлдээсэн бол

жүжигчин Ж.Баясгалангийн гэргий Мөнхтуяа “Одоо үсээ ургуулна аа” гэж өөртөө итгэлтэй төрх бүрдүүлснээ илэрхийлжээ.

Түүнээс гадна артист Бэлла дуучин Д.Болдын сүүлд гаргасан “Oneshot” дууны клипэнд ажиллаж доорх дөрвөн бүсгүйн нүүр будалтыг хийжээ.