Хаана ч явсан брэндлэг топ модель

Монголын загварын ертөнцийг нэгэн үе чимж явсан, хамгийн царайлаг том моделийн нэг Д.Уранбилэг хаана ч явсан брэндлэг нэгэн болжээ. Зуслангын байшин руу явахдаа хүртэл толгойноосоо өсгий хүртэлээ брэндээр гоёдог гэж байгаа.

Загварын ертөнцөөс сураг тасраад удсан тэрээр найзуудтайгаа хамтран хувийн бизнес хийж байгаа гэсэн. Олон улсын онгоцны билет зуучлан борлуулах үйл ажиллагаа эрхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа тэрээр шинэхэн амьдрал зохиож, сэтгэл өөдрөг амьдарч явааг дуулгахад таатай байна. Нэгэн үе Монгол Улсыг төлөөлөн АНУ дахь элчин сайдаар ажиллаж байсан Ж.Чойнхорын бэр болж, хөөрхөн үрийн зулай үнэрлэн, төд удалгүй дуулиантай салалт хийж байсан топ модель маань гитарчин Өөжгийтэй хэсэг хугацаанд үерхэж байгаад больсон билээ. Тэр цагаас хойш усанд хаясан чулуу мэт алга болсон загвар өмсөгч бүсгүй нам гүм амьдралыг сонгож, брэндээр гоёсон шигээ амьдарч байна.