Н.Дэмбэрэл МҮОНРТ-ийн захирлаар очих тохироогоо баталгаажуулжээ

Сүүлийн үед МҮОНРТ-ийн уран бүтээлчид олон нийтийн зөвлөл болон одоогийн захирлаа эсэргүүцэж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн МҮОНРТ-ийн захирлаар Нинжийн Дэмбэрэлийг томилох нь гэсэн мэдээлэл байсан.

Тэгвэл энэ мэдээлэл үнэний ортой болж таарсан байна. Тодруулбал Н.Дэмбэрэлийг томилох нь тодорхой болж, тохироог төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд “асуудалгүй” зохицуулсан аж. Тодруулбал, Н.Дэмбэрэл нь Ерөнхийлөгч болон УИХ-ын даргатай нэг нутаг бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэд хэдэн удаа хамтарч ажиллаж байсан туршлагатай болохоор халаа сэлгээний асуудлаа тохирсон гэх мэдээлэл байна.

Нинжийн Дэмбэрэл нь “Чингис хаан” ХХК-нд менежер, “Статус Сом” ХХК-нд захирал, Нийслэлийн засаг даргын тамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, МУ-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, МАН-ын хэвлэлийн албаны даргаар ажил  зэрэг албуудыг хашч байсан юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.