“Шинэ үе” продакшнаар овоглож, хошин урлагт Бооёо ахаараа хөтлүүлэн орж ирж байсан жүжигчин Л.Сөрөлт өдгөө “Мөрөөдлийн театр”-т харъяалагдаж эхэлсэн.

Мөн дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулах болсон. Харин түүний гэргий Б.Дэлгэрцэцэг Америкийн алдарт Amway сүлжээнд нэгдсэнээр тун амжилттай яваа аж.


Тус сүлжээндээ Сувдан цолтой болсон бүсгүй маань нөхөртөө хандаж өөрийн цахим хуудаснаа “Хүүхэд томрох тусмаа л асуудал нь томордог шиг…..Чи бид 2 амьдрах тусмаа л хүсэх зүйлс минь ихэссээр…Амьдрал амттай ч бас чанга юмаа тэ хайраа. Дөч рүү ч дөхөж бна даа хоёулаа. Гэхдээ өнөөдөр л амьдрал эхэлж бгаа мэт гялалзаж бдаг шүү кк Бид 2 хамтдаа хүчтэй бдаг. Олон олон хүнд илүү сайхан амьдрахад нь тусалж явъя даа. Ард түмний хайртай хүү , сайн аав, сахиллагагүй бас халамжтай хань чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Чиний ааш сайтай эхнэрээс оооё” гэжээ.