Монгол эмэгтэйчүүд бусад орны бүсгүйчүүдтэй харьцуулахад үг яриа цэгцтэй, үнэн зөвийг эрхэмлэсэн, үзэсгэлэн төгөлдөр, ичиж эмээхээ сайтар ухаарсан, асран халамжлахдаа сайн зэрэг зүйлээрээ давуу талтай байдаг гэж настнууд ярьдаг. Тэгвэл олны танил хүмүүсээс монгол бүсгүйн 21 шинжийг өөртөө ойртуулсан хүмүүс бол жүжигчин Р.Анхням, дуучин Г.Эрдэнэчимэг нар ажээ.


Монгол бүсгүйн 21 шинжийг дэлгэрэнгүй хүргэе. Ойр дотныхоо бүсгүйчүүдийг ч бас шинжээд аваарай.

Гадаад долоон шинж

-Бие цэх шулуун, ууц тэнүүн, махлаг

-Мөр тэнүүн бэлхүүсээрээ нарийхан, хүйс нь баруун тийшээ эргэсэн гэсэр цэцэг адил , хүйсний дээр дарах зураас хөндлөн хуниараа хоёр, гурав байх ба гүнзгий.

-Мээм дал модны ур мэт, эсвэл өндөр бөгөөд чийрэг тэгш шулуун, урагш эгц түрсэн байх нь бүхнээс үзэсгэлэнтэй харагдана.

-Хөл шулуун тэгш чийрэг, хөлийн хуруу нь газарт хзрэхгүй бол оюун ухаан төгөлдөр болой.

-Магнай өргөн дух дээд хэсгээрээ тавиун, өтгөн хар хөмсөгтэй, нүд тэргэр давхраа нь тод.

-Бие нь өндөр ч биш намхан ч биш. Тэгш зөв хэлбэртэй.

-хацар нь том ч биш жижиг ч биш. Зөөлөн, ягаавтар.

Дотоод долоон шинж

-Үйлэнд уран сайн

-Үг цэцэн тод яруу сайхан, дуу нь чанга, эсвэл хөг эгшиг мэргэн төгс хөхөөний дуун адил, бас тотв шувууны адил дуутай.

-Үйлс бүтэмжтэй, арин мэргэн

-нойронд сэргэг

-номонд мэргэн

-маш их цэвэрч, ариун сайхан хир буртаггүй байх

-ямар нэгэн юманд нягт нямбай байна

Чимэгийн долоон шинж

-Хамар өндөр шулуун эсвэл хамар задын цэцэг лугаа өндөр байх нь ихэд зохимжтой.

-Хөмсөг нь өтгөн, урт

-доош унжсэн мэт уруултай, дэлбээ мэт уран

-хүзүү өндөр цэх

-сормуус урт, дэрвүүр мэт

-магнай тэнүүн

-хацар дээрээ хонхорхойтой

Нэмэлт долоон шинж

-Үс нь нарийн өнгө сайтай

-Хуруу нь шулуун бөгөөд урт

-Шүд нь хаш мэт

-Нүүрний өнгө нь тослог

-ааш зан нь урсгал зөөлөн

-явах, хөдлөх нь уран зөөлөн

-харц нь даруу төвшин дөлгөөн