Сүүлийн хэдэн өдөр сошиалд өвөрмонголын Шилийн гол гацааны бөх Төмөрбаатарын гэрэл зураг “од” болж, монгол хүүхнүүдийн ноён нурууг хуга дарав.

Тэгвэл түүнээс илүү сайхан ханхгар, харц булаам монгол бөхчүүдийн гүндүүгүй сайхан чанар, төрх байдал нь олны анхаарлыг татдаш. Монгол эрийн хээгүй чанар шингэсэн, олон түмэнд хүндлэгдсэн харц булаам бөхчүүдийг тоймлон хүргэе.

Хэн ч харсан харц булаам Улсын арслан Ц.Содномдорж

Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж нь 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Тэрээр 2009 оны үндэсний их баяр наадмаар 5-ын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-тэй тунан барилдаж давснаар Монгол Улсын начин цолыг хүртсэн. Улмаар 2011 оны үндэсний их баяр наадамд Монгол Улсын заан Б.Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр зургаа даван харцага цолны болзол хангасан. Ингээд 2015, 2016 онуудад зургаа давж харцага цолоо баталсан тэрээр 2017 оны наадамд 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртэж байна. Ц.Содномдорж нь бие галбир сайхантай, уран гоё барилдаантай, Монголчуудын хайр, хүндлэлийг хүлээсэн бөх билээ.
Улсын арслан Ц.Содномдорж ШШГЕГ-ын харьяа ‘Сүлд’ спорт хороо, ‘Хөвсгөлийн хүчтэн’ дэвжээний бөх бөгөөд тэрээр Монос группийн бөх гэж цоллуулдаг.

Ц.Содномдоржийг үндэсний бөхийн замд татан оруулсан хүн бол Дундговь аймгийн харьяат аймгийн заан Мөнхтөр. Тэрбээр заан Мөнхтөрийн ажиллуулдаг “Монгол газар” спорт клубт хичээллэдэг байх үедээ танилцаж байсан байна. Ц.Содномдорж арван хүүхэдтэй айлын найм дахь нь. Таван эгч, хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй аж. Түүний аав, ах нь үндэсний бөхөөр хичээллэдэг бөгөөд Цэдэв гуай болон том ах ч мөн сумын заан цолтой бөх аж. Тэрээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг байна.

“Аятайхан өгзөгтэй” Улсын аварга Ч.Санжаадамба

Улсын аварга Ч.Санжаадамбын өгзөгийг харах гэж бөх үздэг хүүхнүүд байдаг гэвэл итгэх үү. Монгол Улсын 22 дахь аварга тэрээр 1985 оны 12 сарын 30-нд Архангай аймгийн Хашаат суманд төржээ.
Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн тэрээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол авсан гэх түүхэн амжилтуудын эзэн юм.

Түүнийг бөх сонирхогчид өнөө цагт төрсөн жудагтай ховорхон сайн бөхчүүдийн нэг хэмээдэг.

“Аятайхан залуу” Улсын харцага О.Хангай

Ховд аймгийн Буянт сумын харъяат Улсын харцага О.Хангай жил бүрийн намар нутгаасаа тарвасыг машин машинаар нь авчирч борлуулдаг. Бөх сонирхдоггүй бүсгүйчүүд хүртэл түүнийг “аятайхан залуу” хэмээн дүгнэдэг юм билээ. Өдгөө 30 настай О.Хангай 2017 онд улсын баяр наадмаар улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч “Улсын харцага” цолыг хүртсэн. Тэрээр оюутан цагаасаа ханилсан эхнэр охины хамт амьдардаг.

Царайлаг залуу” Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ

Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг монголын царайлаг залуусыг нэг гэж нэг бус хэвлэлд бичсэн байдаг.

Өдгөө 34 настай тэрээр 2007 онд улсын наадамд 5 давж Улсын начин цол, 2011 онд Улсын наадамд 8 давж Улсын гарьд цол тус тус хүртсэн. Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран хурц, дайчин барилдаанаараа Ж.Бат-Эрдэнэ гарьд Монгол бөхийн дэвжээнд өөрийн орон зайгаа тунхаглаж чадсан хүчтэн. Тэгвэл түүний гэр бүлийн хүн Архангай аймгийн харьяат, улсын начин Өлзийбаярын охин аж. Гарьдын хадам аав олноо “тавхай” хэмээн алдаршсан улсын заан Лувсан хэмээх харьшгүй хүчтэн байсан. Харин хадам ээж нь сумогийн ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Улсын начин Д.Лхагвадорж, гарьд Н.Ганбаатар нарын авга эгч гэсэн шүү.

Бүхний анхааралд өртөгч П.Бүрэнтөгс аварга

Энэ жилийн отгон аварга П.Бүрэнтөгс яахын аргагүй харц булаам бөхчүүдийн тоонд орно. 1988 онд Увс аймгийн Давст сумын харьяат аварга малчин Пүрэвийн гэр бүлд төрсөн тэрээр 2012 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадамд аймгийн арслан цолтойдоо Улсын гарьд Д.Рагчаагаар ес давж Улсын арслан цол хүртсэн билээ. Түүний удамд барилддаг, бөхийн цолтой хүн байхгүй, түүний аав 1992 онд Улсын аварга малчин болж байсан. Улсын аварга П.Бүрэнтөгс гэргий, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.