Ганбууш 66 насандаа оюутан боллоо

Хүн хүсэл мөрөөдөлтэй бол хэдэн настай байсан ч хамаагүй бүхнийг давж гардаг болохыг Ганбууш буюу Н.Ган-Од өөрөөрөө үлгэрлэж байгаа билээ.

Түүний хувьд өөрийнхөө хүслээр жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон. Улмаар өөрийгөө хөгжүүлэхээр Улаанбаатар эрдэм их сургуульд эрх зүйчийн ангид элсчээ. Тэрбээр 2.5 жилийн дараа эрх зүйч мэргэжлээр төгсөх гэнэ.

Сурахад хэзээ ч оройтдоггүй болохыг өөрөөрөө үлгэрлэж 66 насандаа оюутан болсон Н.Ган-Одод сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.