Гурван охин тоглолтын бэлтгэлдээ гарчээ
Рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхөө тодорхойлж яваа Гурван охин хамтлагийнхан тоглолтоо хийхээр зэхэж буй ажээ. Тэд тоглолтын бэлтгэлдээ гарсан бөгөөд өдрийн 6-8 цагийг бэлтгэл дээрээ өнгөрүүлж байгаа талаар хамтлагийн гишүүн Г.Анхмаа өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.


Тус хамтлагийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм. Учир нь хамтлагийн гишүүн Ану гэр бүл зохиож бүл нэмсэн бол

Г.Анхмаа мөн л хувийн амьдралдаа, өөрийн хувь хүний хөгжилдөө анхаарсан.

Тэрээр өөрийн синглэ цомгоо гаргахаа мартаагүй. Харин хамтлагийн ахлагч Д.Солонго буюу Соло аялсан шигээ хоёр жилийг нам гүм өнгөрүүлсэн билээ.