Эмоци продакшны жүжигчин Эзэнмөнх буюу Эзка сүүлийн үед хамтлагийнхнаасаа “тусгаарлагдсан” мэт сэтгэгдэл төрүүлэхээр сошиалаа хөтлөх болсон.

Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа тэрээр хувийн амьдралдаа илүү их цаг зав гаргаж, сайн хань, сайн аавын үүргийг гүйцэтгэх болжээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа том охиныхоо сургуульд эргүүлд гарсан тухайгаа тунхаглаж, нийтлэжээ. Түүний хувьд эхнэр хоёр охины хамт амьдардаг.